2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.18/ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхээр болов.

Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн, 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2026 оны тавдугаар сард УИХ баталснаар санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалт нь эрчимжжээ.

Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна. Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ажил эрчимжсэн тул энэ хугацаанаас өмнө дуусах боломжтой гэдгийг төслийн нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар хэллээ.

viber_image_2026-10-18_13-33-37-728

Бүтээн байгуулалтын ажлыг цаашид саадгүй урагшлуулахын тулд түр горимоор оруулж ирсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн Монгол Улсын нутагт байлгах хугацааг төсөл хэрэгжиж дуусах хүртэл сунгах хуулийн зохицуулалт шаардлагатай. Мөн гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг төслийн багийнхан танилцууллаа.

Ерөнхий сайд тус станцыг төлөвлөсөн хугацаанд нь, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, стандартад нийцүүлэн барьж дуусгах нь бидний зорилт. Засгийн газар холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв. Мөн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлын явц, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тогтмол хянаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

viber_image_2026-10-18_13-33-42-777

Ерөнхий сайд, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцад байгаль орчны хамгаалал, усны нөөцийн зохистой ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, аливаа асуудлыг иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлж, холбогдох санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нь төслийн хэрэгжилтэд ч, төрд итгэх иргэдийн итгэлд ч чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

viber_image_2026-10-18_13-33-46-196

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Ашиглалтад орсноор Баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний систем дотоодын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдана. Баруун бүсийн эрчим хүчний системд төсвөөс олгодог татаас буурна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт зэрэг суманд усалгаатай газар тариалан хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой болно. Усан сан үүссэнээр орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ, загас үржүүлгийн аж ахуй, аялал жуучлалын бүс байгуулах нөхцөл бүрдэнэ.

viber_image_2026-10-18_13-33-37-384

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
6 мин өмнө 1
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
33 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1