Тэмцэгч гэх тодотголтой иргэн хариад Уянга өнөөдөр АТГ-ын үүдэнд хотын дарга асан Х.Нямбаатар болон нийслэл хотын газрын мадам сэтгүүлчийн талаар мэдээлэл өгөх болно гэдгээ зарлаад байсан билээ.
Тэгвэл тэрээр:
Хотын дарга асан Х.Нямбаатар нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж Eguur.mn-ы сэтгүүлч Мядагбадамд 0.07 газар нэг өдөр бөөндөж олгож байж. Гэхдээ тухайн цаг үед хотын дарга асан Х.Нямбаатар нь иргэдэд 0.07 га газар олгохгүй гэж мэдэгдэж байсан байна. Хаашаа харсан хоёр үзүүртэй зарчим бэ?
Хэнд нь бөөндөж олгогддог, хэнд нь олгогдодгүй зүйл вэ? Сэтгүүлчдийг газраар хахуульдаж нийтийн мэдэх эрхэд халдаж байсан уу? Цагдаад бичгээ гардуулж өгнө өө. Иргэдээс мөн нэмэлт мэдээлэл авна.
Маргааш АТГ-ийн үүдэнд шинэ мэдээлэл өгөх болно, мөн ИНТЕРПОЛООР эрэн сурвалжлахыг шаардах болно. Би ганцаараа шүүхийн хаалга татаад зогсох нь шударга ёсны зарчим биш гэв.
Хотын дарга асан Х.Нямбаатар түүнтэй холбоотой дөрвөн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргачихсан байгаа юм байна.








