2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн арга хэмжээ боллоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг улсын хэмжээнд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье — НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор өнөөдөр (2025.11.25) албан ёсоор эхлүүллээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, ГБХНХЯ-ны Tөрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэн, Монгол Улсад суугаа Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар байр сууриа илэрхийллээ.

Энэ жил Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье— НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд дараах уриалгыг дэвшүүлж байна.

-Цахим орчны аюулгүй байдлыг хангахад бүх хүчээ нэгтгэе!

-Даван туулагчдыг дэмжье. Тэднийг хэзээ ч бүү буруутга. Даван туулагчдад зориулсан жендэрийн мэдрэмжтэй, хүүхдэд ээлтэй тусламж, үйлчилгээгээ сайжруулъя.

-Гэмт этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэе.

-Төр, засгийн зүгээс технологи ашиглан үйлдэж буй хүчирхийллийн бүхий л хэлбэрт, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бий болгоё

-Технологийн компаниуд аюулгүй, ил тод, хариуцлагатай цахим платформуудыг бий болгоход манлайлах ёстой

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1