2026.09.08 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгч болон албаны хүмүүстэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович, гэргий Л.Болорцэцэг, Милена Милатович нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ.

2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын дээд түвшний уулзалт болон 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотноо Ерөнхийлөгч Яков Милатовичтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байсан юм.

Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км² газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Парламентын засаглалтай.

XX зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг.

Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14 мянган ам.доллар.

Өнгөрсөн онд 2.8 сая жуулчин хүлээн авсны зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт онцгой анхаарч байна.

Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан.

Манай хоёр улс хамтран 2023 онд нийслэл Подгорица хотноо “Хот мандал-нууц тарнийн сүм” зургийн үзэсгэлэн гаргаж, монтенегро хэлнээ орчуулсан “Монголын орчин цагийн өгүүллэг” номын нээлтийг 2025 онд мөн хотноо хийж байсан.

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийг өнгөрсөн зургаадугаар сард хамтран гаргаад байна.

Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
21 мин өмнө 0
БНСУ, Монгол Улсын Батлан Хамгаалахын дэд сайд нар хоёр талын уулзалт хийлээ
44 мин өмнө 0
Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж байна
1 цагийн өмнө 67
БНСУ-ын ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзлаа
1 цагийн өмнө 4
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
1 цагийн өмнө 68
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна
1 цагийн өмнө 5
Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Дубай хотноо олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна
2 цагийн өмнө 87
Шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна
2 цагийн өмнө 65
Ойн санд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
2 цагийн өмнө 50
АЙЛЧЛАЛ: Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн “Ухаалаг хот, инновацийн төв”-тэй танилцлаа
3 цагийн өмнө 84
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
4 цагийн өмнө 13
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
4 цагийн өмнө 70
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа
4 цагийн өмнө 13
Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард нийлүүлнэ
4 цагийн өмнө 98
Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна
4 цагийн өмнө 84
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
2026-09-07 89
Баянхошуу тойрог орчмын замд засвар хийх тул хэсэгчлэн хаана
2026-09-07 15
Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүүг хураан авчээ
2026-09-07 54
Ургац хураалтад 2300 цэргийн албан хаагч, 500 гаруй оюутан оролцоно
2026-09-07 49
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
2026-09-07 70
1 / 1