2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ДХИС-ын багш, оюутнууд хүүхдийн зуслангуудад ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эрх зүйн мэдээлэл олгож эхэллээ

Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо. Хуралдааны эхэнд 2026.06.08-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бөгөөд 83.4 хувьтай байгааг ХЗДХЯ-ны Хяналт шалгалт, дотоод аудитын газраас мэдээллээ. 

Улсын хэмжээнд 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас танилцууллаа. 14 хоногийн хугацаанд 9400 гаруй гомдол мэдээлэл, 3061 гэмт хэрэг, 374, 528 зөрчил бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн 96.9 хувь нь зам тээврийн осол байгааг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд танилцууллаа.

ШШГЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд хорих ял эдэлж буй, суллагдах гэж буй болон суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах, нийгэмд дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлснийг онцлов. 

Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх модулыг боловсруулан хэрэгжүүлж байна. Тодруулбал ДХИС-ын багш, оюутнууд хүүхдийн зуслангуудад ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эрх зүйн мэдээлэл олгож эхэлжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын агентлаг байгууллагуудын удирдлагуудад;

  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл болон Хүүхдийн төлөө дэд зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах
  • Сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайланг гаргаж ирүүлэхдээ үр дүнд суурилан тайлагнаж байх
  • Нийслэлийн 9 дүүргийн иргэдтэй уулзаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх аяныг 7 дугаар сард багтааж зохион байгуулах, 
  • Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт Хууль бус ашигт малтмал олборлох, хариуцлагагүй уул уурхайн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байна. Иймд тухайн газруудад очиж хуулийн дагуу шалгаж, дүнг холбогдох саналын хамт танилцуулах
  • Үндэсний их баяр наадам болон COP17 олон улсын хурлын үеэр байгууллага бүр хариуцлага, бэлэн байдлаа сайжруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах
  • Фитнесээр хичээллэдэг тамирчдын хэрэглэдэг уураг болон бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд допингийн хориотой бодис агуулагдах эрсдэлтэй тул допингийн эсрэг хяналт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг холбогдох агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
8 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
30 мин өмнө 4
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
31 мин өмнө 5
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
33 мин өмнө 5
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
39 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
39 мин өмнө 39
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
41 мин өмнө 4
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
49 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
54 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
57 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1