2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аян эхэллээ

Тавантолгой түлш ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны албанаас жил бүр зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аян өчигдөр /2026.10.14/ нээлттэй өдөрлөгөөр эхэлжээ.

Түлшний үйлдвэрийн талбайд зохион байгуулагдсан “Ажилтанд ойр – эрүүл, аюулгүй ажлын байр” нээлттэй өдөрлөгт компанийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдаас гадна хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

846593867_1021129511000660_5732529498350866838_n

Өдөрлөгийг Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Бид Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг дулаан өвөлжүүлэх том зорилго, хариуцлагатай үүрэгтэй. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаас чухал. Хөдөлмөрийн аюулгүй байдал бол дадал. Хүн өөрийгөө болон хамт олноо хамгаалах дадлыг байнгын хэвшил болгосноор аюулгүй байдлаа хангаж байна гэсэн үг.

Тиймээс өөрийнхөө болон хайртай хүн бүрийнхээ төлөө хичээн ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа чанд сахиж, зөв дадлыг хэвшүүлэн, осол авааргүй ажиллацгаая” гэдгийг онцлоо.

Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Алтансүх компани байгуулагдаад долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид өнгөрсөн зургаан галлагааны улирлыг амжилттай давсан. Энэ галлагааны улирлыг ч аваар осолгүй, амжилттай давна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн, амжилт хүслээ.

848815272_1385998033690157_7038038185503977903_n

Мөн Түлшний үйлдвэрийн дарга Г.Баттөмөр хөдөлмөрийн аюулгүй байдал нь ажилтан нэг бүрийн зуршил, хариуцлага, хандлагаас шууд хамаардаг учраас заавар, зөвлөмжийг өдөр тутмынхаа ажилд хэвшил болгохыг ажилчдад сануулсан юм.

Өдөрлөгт компанийн алба, хэлтэс, үйлдвэрчний эвлэлээс гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Монгол фарм, Dr Med зэрэг эрүүл мэндийн байгууллагууд оролцож, ажилчдад үзлэг, оношлогоо хийн, зөвлөгөө өгч буй юм. Мөн Аз хур номын дэлгүүр, Арина электроникс, Гэгээрэл эко хотхон, Хаан банк, Монголын цахим институт, ажлын хувцасны Өнөрбаян Хайрхан компани зэрэг хамтран ажиллагч байгууллагууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
11 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
37 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
48 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1