2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

Эс энд Пи /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа /2026.10.08/ мэдэгдлээ. 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгалахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд: 

  • Оюу Толгойн (ОТ) хоёр дугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих хүлээлттэй байна гэж дүгнэжээ. Энэ хүрээнд, гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа буурах хандлагатай байна. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрнэ гэж үзсэн байна.
  • Ирэх 2-3 жилийн хугацаанд эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад илүү өндөр байх төлөвтэй байна.
  • Эс энд Пи агентлагаас Засгийн газрын цэвэр өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 2025 оны байдлаар 29 хувьтай байгаа бөгөөд дунд хугацаанд 25 хувьтай тэнцэх төлөвтэй буюу зохистой түвшинд байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын өрийг эргэн төлөх чадвар харьцангуй сайн байгаа нь төсвийн орлогын суурь тогтвортой ба өрийн үйлчилгээний зардал бага байгаатай холбоотой гэж үзсэн байна. Тухайлбал, Засгийн газрын хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ нь сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан ба дунд хугацаанд таван хувиас доогуур түвшинд хадгалагдахаар байна.
  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх замаар төсвийн сахилга батыг хангана. Засгийн газар урт хугацаанд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэх төсвийн орлогын савлагааг багасгаж, төсвийн тогтворжуулалтын сан болон баялгийн санд хуримтлал үүсгэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сангуудын хуримтлалыг оруулбал нэгдсэн төсвийн тэнцэл 2026 онд ДНБ-ий 2.0 хувь, 2027 онд 1.6 хувийн ашигтай гарах төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газар 2026 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагийн үнэлгээнүүд дараах байдлаар гарлаа. Фитч (Fitch Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг наймдугаар сарын 19-нд “B+, Тогтвортой” бол, Мүүдис (Moody’s Investors Service) агентлаг аравдугаар сарын 05-ны өдөр “B1, Тогтвортой” төлөвт тус тус хадгалсан байна. Мөн Эс энд Пи (S&P Global Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, Тогтвортой” хэвээр хадгалсан явдал нь гадаад нөхцөл байдал таамаглашгүй энэ үед олон улсын Монгол улсад үзүүлж буй итгэлцэлд онцгой нөлөөтэй юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 73
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 54
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 18
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 59
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 17
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 20
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 22
1 / 1