2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хаити улсад олон улсын цэргийн эв нэгдлийг илэрхийлсэн түүхэн ёслол боллоо

Бүгд Найрамдах Хаити Улсын нийслэл Порт-о-Пренс хот дахь “Vertières” цэргийн баазад 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” (GSF) ажиллагаанд оролцож буй цэрэг илгээгч Улс орнуудын “Төрийн далбааг албан ёсоор мандуулах” ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.


Ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Фис-Эме, Засгийн газрын гишүүд, Хаити Улсын Зэвсэгт хүчин, Үндэсний цагдаагийн байгууллагын удирдлагууд, Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний Тусгай төлөөлөгч Жак Кристофидес, Хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат, 10 гаруй улсын Элчин сайд, дипломат төлөөлөгчид, НҮБ болон олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцов.

Ёслолын үеэр Монгол, Ямайка, Чад, Шри Ланка, Гватемал, Эль Сальвадор улсын төрийн далбаа болон Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний далбааг ёслол төгөлдөр мандуулав. Хаити Улсын төрийн далбааг төвд нь, цэрэг илгээгч орнуудын төрийн далбааг тойруулан байрлуулсан нь тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахын төлөө хамтын хүчээр нэгдэн ажиллахыг бэлгэдсэн юм.

Хүчний командлагч үг хэлж, оролцогч улс орнуудын далбаа нь эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэл, нийтлэг зорилгын бэлгэдэл болохыг онцлов. Тэрээр гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн ур чадвар, сахилга бат, шударга ёсны зарчмыг эрхэмлэн үүргээ гүйцэтгэж, Хаити Улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахын төлөө хүчин чармайлтаа нэгтгэн ажиллахыг уриаллаа.

Мөн Хаити Улсын Засгийн газар, аюулгүй байдлын байгууллагууд, НҮБ болон Олон Улсын түнш нөхдөдөө талархал илэрхийлж, “Өөр өөр улс, өөр өөр далбаа боловч нэг хүч, нэг зорилго, нэг үүрэг хариуцлага” хэмээн онцлон тэмдэглэв.

Цэргийн ёслолын жагсаалд цэрэг илгээгч зургаан улс болон Хаити Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцсон бөгөөд Монгол Улсын цэргийн багийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолт толилуулан, мэргэжлийн ур чадвараа харууллаа.

Энэхүү ёслол нь Хаити Улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг сэргээн тогтоох үйл хэрэгт цэрэг илгээгч орнуудын нэгдмэл зорилго, харилцан итгэлцэл, цэргийн хамтын ажиллагааг илэрхийлсэн чухал үйл явдал боллоо.


Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
10 мин өмнө 19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
37 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1