2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 36.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өсжээ

Манай улсад 2026 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 114 улсын 36.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 12.3 (51.5%) мянган хүнээр, өмнөх улирлаас 6.0 (19.8%) мянган хүнээр тус тус өссөн байна.

2026 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 111 хүн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 95 (46.1%) хүнээр буурсан бол өмнөх улирлаас 17 (18.1%) хүнээр өссөн байна.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 33.5 (92.8%) мянга нь эрэгтэй, 2.6 (7.2%) мянга нь эмэгтэй байна. Насны бүлгээр авч үзвэл бүх насны бүлэгт эрэгтэйчүүд давамгайлж байна. Мөн 35-39 насны иргэд хамгийн их буюу 6.4 (17.7%) мянга, 20 хүртэлх насны иргэд хамгийн бага буюу 305 (0.8%) хүн ажиллаж байна.


Боловсролын түвшнээр авч үзвэл 12.0 (33.2%) мянга нь техникийн болон мэргэжлийн, 10.2

(28.1%) мянга нь бүрэн дунд, 6.9 (19.0%) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 6.0 (16.7%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 536 (1.5%) нь магистр, доктор, 453 (1.3%) нь суурь болон бага боловсролтой, 71 (0.2%) нь боловсролгүй иргэд байна.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн дийлэнх нь Бүгд Найрамдах

Хятад Ард Улсын харьяат бөгөөд нийт ажиллагчдын 72.4 хувийг эзэлж байна.

Харин Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харьяат иргэд 10.7 хувь, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын харьяат иргэд 3.8 хувь, Бүгд Найрамдах Филиппин Улсын харьяат иргэд 2.2 хувь, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын харьяат иргэд 2.1 хувь, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын харьяат иргэд 2.0 хувийг тус тус эзэлж байна.

Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын харьяат иргэд 1.0 хувь, Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын харьяат иргэд тус бүр 0.9 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 4.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1