2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.

viber_image_2026-10-08_13-01-47-498.jpg

Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авснаас эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг УИХ-ын дарга тодотгосон. Иймд зээлийн хүүг бодитой түвшинд хүртэл бууруулах, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэх, өндөр хүү авахын хажуугаар давхар шимтгэл авч байгааг болиулах зэрэг асуудлаар богино хугацаанд бодлогын шийдэл танилцуулахыг тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад чиглэл болголоо.

viber_image_2026-10-08_13-02-05-273.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга 07 дугаар сарын 29-нд Монголбанкинд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, банкуудын зээлжих зэрэглэлийн оноо мэдээлэл ирмэгц шинэчлэгддэг, гар утас, байр ашиглалтын төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй болсон. Мөн зээлээ гэрээний хугацаанд төлсөн бол ангиллыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа ч иргэд цахим буюу аппликейшны зээлээ төлсөн ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй, дахин зээл авч чадахгүйд хүрээд байна гэсэн гомдол ирсэн хэвээр байна. Иймд ББСБ-ууд мэдээллийг шинэчлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга яриандаа дурдсан. Энэ нь нэг иргэн олон аппликейшнээс зээл авч, нэгийг нөгөөгөөрөө төлж, өрийн сүлжээнд орох эрсдэл рүү түлхэж байгааг анхаарах шаардлагатай байгааг санууллаа. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1,5 хувь буюу жилд 18 орчим хувь байхад ББСБ-д сарын 3,7 хувь буюу жилд 40 хувь, цахим зээл дунджаар 4,1 хувь буюу жилд 50 орчим хувийн хүүтэй байгаа аж. Үүнээс гадна 450 мянган иргэн давхар зээлтэй байгаагаас 55 хувь нь 2 ба түүнээс дээш ББСБ-аас зээл авсан байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх, холбогдох хуулийн төслийг боловсруулах талаар Эдийн засгийн байнгын хороотой хамтарч ажиллахыг мөн чиглэл болгосон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нар оролцож, санал солилцлоохэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
13 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
39 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
50 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1