2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

"ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 43 орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцоно

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 43 орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” гэсэн сэдвийг онцолж байна. "ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" олон улсын хурлын албан ёсны үйл ажиллагаа ирэх пүрэв гарагаас эхэлнэ. Мөн энэхүү хурлын үер “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагддаг бөгөөд 10 орчим улсын уран бүтээлчид оролцохоор байна. “ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцоно.

“ABU 62 дугаар чуулга уулзалт “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.

"МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл: “МҮОНРТ “ABU 62 дугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулна. Энэ чуулга уулзалт маргааш буюу есдүгээр сарын 11-15-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 43 орноо хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцохоор ирсэн байгаа. Чуулга уулзалт “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.

Чуулга уулзалт маргааш 09.00 цагаас спортын хороодын хурлаар эхэлнэ. Спортын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага, Монголын Үндэсний олимпын хороо, Монголын Үндэсний бөхийн холбооноос зочид ирж оролцоно. Мөн программын хурал зохион байгуулагдана. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно. Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна. Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Есдүгээр сарын 14-ны өдөр нэгдсэн чуулга болно. Нэгдсэн чуулганы дараа шилдэг бүтээлийг шалгаруулж шагнал гардуулах ёслол болно. Есдүгээр сарын 15-ны өдөр нийгмийн хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хаалтын хуралдаанууд болно” гэв.

"ABU GENERAL ASSEMBLY” чуулга уулзалтаар тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, туршлага солилцоно

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим “Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ дэлхийн 65 улсад 200 гаруй гишүүдтэй байгаа. МҮОНРТ ууган гишүүдийн нэг юм. "ABU GENERAL ASSEMBLY” чуулга уулзалт маш олон гишүүд цуглардаг. Энэ жилийн чуулга уулзалтад 43 орны төлөөлөгч оролцоно.

Энэ хурлаар нэг нэгнээс суралцах, хамтдаа тулгамдаж байгаа асуудлаа ярилцах чухал уулзалт юм. Чуулга уулзалтаар спорт, программ, бүх өргөн нэвтрүүлгийг хамарсан хурлууд явагдана. Тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, туршлага солилцоно” гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1