2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

СЭЛЭНГЭ АЙМАГТ ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ АСУУДАЛД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өгсөн байна. Үүнд:

* Шатахууны түгээлтийг нэмэгдүүлэх, татан авалтыг сайжруулах ажлууддаа онцгой анхаарах, хадгалах савны хэрэгжилт, нэмэлт хэрэгцээт төслүүдээ бэлдэх;

* Газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, хөрөнгө оруулалт болон олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломж, арга хэмжээний талаар санал солилцож, хэрэгжилтийг дэмжин ажиллах;

* Уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжил, эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмэр, үр өгөөжийг олон нийтэд зөв, бодитой ойлгуулах зорилгоор богино хэмжээний мэдээллийн контент, шторк бэлтгэн түгээх;

* Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан байж болзошгүй газруудад хяналт тавьж ажиллах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажлын хэсэг байгуулж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт зохион байгуулах;

* Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хариуцсан чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ажлын явцад хяналт тавьж, хэрэгжилтийг хангах;

* Бадрах Энержи компанитай холбоотой ажлын үйл ажиллагааг эрчимжүүлэх;

* Уул уурхайн 7 хоног арга хэмжээний бэлтгэлд анхаарах;

* “Цөмийн энергийн тухай хууль”, “Газрын тосны тухай хууль”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль” зэрэг намрын чуулганаар хэлэлцэгдэх салбарын хууль, тогтоолын төслүүдийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх;

* Эрдэс баялгийн салбар зөвлөлийн хурлыг шуурхай зохион байгуулах, хурлын үр дүнг эргэн танилцуулах;

* Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийг чанартай боловсруулах, холбогдох танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэх;

* Мөн байгууллагын бусад дотоод үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ хүрээнд өгөгдсөн чиглэл, үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1