2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлийн хүү болон зээлийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах чиглэлээр авах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргалаа.

Иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа бол технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-т заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг иргэдэд олгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар илэрсэн. Үүнтэй холбогдуулан иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс ББСБ-уудын сарын зээлийн хүүг дээрх зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүний дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. 

Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болов. Зээлийн хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тус хуралдаанаар шийдвэрлэлээ. 

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж байгаа зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь иргэдийн зээлийн дарамтыг бууруулах, зээлийн үйлчилгээний зардлыг багасгах, зээл авах нөхцөлийг илүү ойлгомжтой, ил тод болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 73
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 51
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 54
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 18
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 18
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 17
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 59
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 17
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 20
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 52
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 18
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 50
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 20
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 53
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 22
1 / 1