2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна

Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон эдгээр хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх хуулиудыг 2027 оноос хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд дээрх хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, зохион байгуулалтын арга хэмжээ, нийгмийн даатгалын мэдээллийн системийн бэлтгэл болон хэрэгжилтийг хангах бусад асуудлаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Тухайлбал:

  • Анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх;
  • Ажил олгогчийн шимтгэл төлөх цалингийн дээд хязгаарыг тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах;
  • Шинээр бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх;
  • Оюутан, суралцагчид болон тэднийг ажиллуулж байгаа ажил олгогчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх;
  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлүүлэх;
  • Даатгуулагч сайн дурын үндсэн дээр тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх;
  • 55/60 насанд хүрсэн тэтгэвэр авагчид шимтгэл төлсөн хугацаа болон авч буй тэтгэврийн хэмжээнээс хамаарсан суурь тэтгэвэр олгох зэрэг зохицуулалтыг тусгасан.
Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
11 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
37 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
48 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1