2026.09.07 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна

Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Төслийн хүрээнд Монгол, Хятадын төмөр замын царигийн ялгааг харгалзаж, 1520 мм-ийн өргөн цариг, 1435 мм-ийн нарийн царигийн замыг зэрэгцүүлэн барьж, нийт 33.5 орчим километр үргэлжлэх дээд бүтцийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил 2025 оны тавдугаар сард албан ёсоор эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар төмөр замын гүүрийн шон суурь, доод хөндлөн нуруу, тулгуурын их бие зэрэг замын доод бүтцийн ажлыг дуусгаад байгаа бөгөөд 2026 оны аравдугаар сард гүүрийн бүх дам нурууг угсарч, оны эцэс гэхэд дээд бүтцийн үе тавих буюу төмөр зам угсрах ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь 1956 онд Монгол, Хятад хоёр улсын хооронд Замын-Үүд, Эрээн чиглэлийн хил дамнасан анхны төмөр зам ашиглалтад орсноос хойш даруй 70 жилийн дараа баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр замын гарц юм. Тус төмөр зам нь Хятадын Ганцмод боомтоор хил нэвтэрч, Монголын Гашуунсухайт боомттой холбогдох бөгөөд талууд 2027 онд бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын холбогдолтой мэдээ, мэдээллийг хуваалцах албан ёсны сайт


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
12 мин өмнө 0
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
22 мин өмнө 79
"Нээлттэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав
53 мин өмнө 77
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ
59 мин өмнө 60
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
1 цагийн өмнө 91
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
1 цагийн өмнө 97
Улаанбаатарт 18 градус дулаан
1 цагийн өмнө 81
PISA олон улсын сурагчдын үнэлгээний хариу 9 сарын 8-нд гарна
2026-09-04 76
413-р хорих ангид бүрэн засвар хийжээ
2026-09-04 68
Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
2026-09-04 90
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
2026-09-04 109
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 33
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2026-09-04 123
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-09-04 75
М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх ямар нэгэн шийдвэр гараагүй
2026-09-04 122
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
2026-09-04 35
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
2026-09-04 92
Дахин төлөвлөлтийн улмаас 68 дугаар сургуулийн орц, гарцыг хаажээ
2026-09-04 111
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
2026-09-04 89
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
2026-09-04 127
1 / 1