2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

АЛТАНЗУЛ ЦЭЦЭГС ЦОМОРЛИГОО ДЭЛГЭХ ЦАГААР...

Алтанзул цэцэгс цоморлигоо дэлгэх нь яргуй нүдэлж буйтай адил урин цаг айсуйн эхлэл аж. Дэлхийн өнцөг булан бүрд хаврын нээлт болгож “Tulip Festival” үүд хаалгаа дэлгэдэг нь уламжлал болжээ. Цэцэгс дэлбээгээ бүрэн нээх хугацаа нь ердөө хоёроос гурван долоо хоног байдаг тул үзэсгэлэнт энэ цэцгийн цоморлигийг үзэх гэж олон мянган хүн хаврыг хүлээдэг нь дамжиггүй.

Гурван зуун мянган төрлийн сорт үрээр тарьсан өнгө алагласан есөн зуун мянга гаруй Алтанзул цэцгийг нэг дор харж баясах, хажууд нь зургаа татуулж дурсамж бүтээх боломжийг олгодог уг үзэсгэлэн бол АНУ-ын Иллиноис мужид байрлах “Richardson Farm- Tulip Festival” юм. Богино хугацаанд үзэсгэлэнт төрхөө гайхуулаад хагдардаг цэцэгсийн диваажинг зорих жуулчдын хөл хөдөлгөөн энд тасрахгүй. Өнгийн олон цэцэгс шиг тод өнгийн даашинз өмссөн охид эмэгтэйчүүд өөрсдөө эгээ л цэцэг мэт харагдана.

АЛТАНЗУЛ ДЭЛГЭРЭХ ХУГАЦААГ ЦАГ АГААР Л ТОДОРХОЙЛНО

Ричардсон фермийннхэн өмнөх хоёр жил тарьсан сортууд дээрээ нэмж энэ жил 40 сортыг шинээр тарьж ургуулжээ. Энэ жил хаврын урь оройтож орсон тул дөрөвдүгээр сарын хорин хоёрон буюу “Эх дэлхийн өдөр” үүд хаалгаа нээж, тавдугаар сарын эхний нэгээс хоёр долоо хоног хүртэл богино хугацаанд дэлгэж буй нь энэ аж. Тэдний хувьд цэцэгс хэзээ хагдарч дуусна тэр хүртэл үзэсгэлэнгээ дэлгэнэ. Тиймээс энэ долоо хоногт амралтын Даваа гарагаа хүртэл нээлттэй болгосон байна.

Нуурын дэргэд, байгалийн үзэмж төгөлдөр хосолсон уг талбай нийт 36 акр буюу 146м2 газрыг хамарна. Фермийн талбай тэр чигээрээ эрх чөлөөг мэдрүүлнэ. Хүүхдүүд чөлөөтэй гүйж тоглож, томчууд нь шар айраг шимэнгээ байгаль ажин хөөрөлдөж суух энэ зураглал амар амгаланг бүтээнэ. Фермийн аж ахуйн трактор болон бусад эд хэрэгслүүдэд сууж зураг татуулах ч боломжтой. Мөн хүүхэд гэмтээхгүй, сэтгэхүй шаардах хөгжилтэй тоглоомууд болон зөөврийн эко ариун цэврийн байгууламж байрлуулсан ирсэн зочдод тухтай зугаацах боломжийг бүрдүүлжээ.

Ричардсон фермийн Алтанзул цэцгийн үзэсгэлэнг дээрээс бүхэлд нь харахад далавчаа дэлгэсэн эрвээхэйн зураглал бууна. Алтанзул цэцэгсийг тариалангийн талбайд тарьсан тул газар нь тэгш, тэргэцэртэй хүн явахад ч ээлтэй байхаар шийджээ. Үзэсгэлэнг үзэх төлбөрийн хувьд том хүн тус бүр $20, хүүхэд $17. Харин дөрвөөс доош насны хүүхэд болон нохой үнэ төлбөргүй. Тасалбар тус бүрд нэг Алтанзул цэцэг гэртээ авч явж болно. Хэрэв илүү олон цэцэг түүх хүсэлтэй бол тасалбарын үнэ нь $35 болж нэмэгднэ.

Сонирхуулахад, ихэнх хүмүүс Алтанзул цэцгийн Нидерландаас гаралтай гэж боддог бол үнэндээ энэ төрлийн цэцэг нь Төв Азид зэрлэгээр ургадаг байжээ. Манай Эрины 1000 онд Турк улсад уг цэцгийг тариалснаар таримал хувилбар нь дэлгэрчээ. Алтанзул цэцгийг 16 дугаар зуунд биологич Каролус Клусиус Европт авчирсан гэдэг. Өнөө цагт Алтанзул цэцгийг дэлхийн өнцөг булан бүрд ургуулж байгаа бөгөөд Голланд улс уг цэцгээрээ хамгийн алдартай газар хэмээн нэрлэгддэг байна.

Бэлтгэсэн: Ц.Санчирмаа 2026/05/04

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
5 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
16 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
43 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1