Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский "SpaceX" компанийн эзэн Илон Маскд тус улсын төрийн дээд одонг гардуулах болсоноо зарлалаа.
Лхагва гарагт /2026.08.26/ Ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтлэгдсэн зарлигийн дагуу Маск "Эрх чөлөөний одон"-гоор шагнагджээ. Зарлигт Илон Маскийг "Хүний амь нас, эрх чөлөөг хамгаалахад оруулсан хувийн онцгой хувь нэмэр, түүнчлэн Украин болон АНУ-ын ард түмний хоорондын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө" сайшаан алдаршуулж буйг тэмдэглэжээ.
Өдгөө "Starlink" системийн төхөөрөмжүүдийн ашиглалтыг байлдааны талбарт өргөжүүлэх зорилтыг Киев тавиад байгаа юм.
Эх сурвалж: ABC news
Одоогоор сэтгэгдэл алга.