Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 7-ны өдрөөс улс орон даяар эхэлсэн.
Дархан сумын хэмжээнд цэрэг татлагыг 2026 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны цэргийн зарлан дуудах мэдэгдэх хуудас хүлээн авсан цэргийн үүрэгтнүүд цэрэг татлагад хамрагдана.
Иймд цэргийн үүрэгтэн залуучууд та бүхнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэрэг татлагад идэвхтэй, хариуцлагатай хамрагдахыг уриалж байна.


