2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Чуулган: Архидан согтуурахтай тэмцэх санд 23 тэрбум төгрөг төвлөрсөн ч мансуурах эм, донтохтой тэмцэх чиглэлд зарцуулах боломжгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 2017-2025 онд улсын хэмжээнд нийт 2100 бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон байна. Тэдний талаас дээш хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар өссөн тухай дурдагдсан нь аюулын харанга аль хэдий нь дэгдсэнийг харуулж байгаа юм.

Одоогийн мөрдөгдөж буй хууль нь салбар хоорондын уялдаа холбоог дулимаг хангасан, урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх боломж хомос, нөхөн сэргээх, илрүүлэн эмчлэх төсөвийн асуудлыг шийдвэрлэлт тодрхойгүй байгаа мж. Тиймээс хуулийн төсөл батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс хяналт тавих бодлого, механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бүрдэх аж.

Сонирхуулахад, 2023 оноос эхлэн Монгол улсад "Архидан согтуурахтай тэмцэх сан" байгуулагдсан байна. Одогооор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрчээ. Харамсалтай нь сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй. 

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
9 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
20 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
47 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1