2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 57.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.1 (54.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 19.0 (65.8%) их наяд төгрөг, боловсруулах салбар 947.8 (15.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарыннийт үйлдвэрлэл 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.8 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын

салбар 11.3 (72.2%) их наяд төгрөг, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 7.2 (62.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн баяжмал, зэсийн аяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал болон чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.2 – 52.5 хувиар өсөж, харин хүрэн нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, мөнгөний баяжмал 0.1 – 38.4 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт цэвэр спирт, металл бэлдэц, цемент, самнасан ноолуур, гурил, шингэн сүү, шохой, ноолуурансүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.4 – 28.6 хувиар өсөж, харин цагаан архи, ус, ундаа жүүс, катодын зэс, малын мах, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.4 – 77.6 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 63.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.8 (55.9%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 21.8 (69.6%) их наяд төгрөгөөр өссөн нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 21.8 (69.6%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 13.7 (74.7%) их наяд төгрөгөөр, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 7.7 (70.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Гадаад зах зээлд 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 48.1 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 36.0 хувийг нүүрс олборлолтын салбар, 59.9 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 1.5 хувийг газрын тос олборлолтын салбар, 2.7 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2026 оны 9 дүгээр сард 262.5 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1