2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Эрүүл хотуудын түншлэлийн Ахлах менежер Жухи Гаутам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар цахилгаан дугуй, цахилгаан скүтер, мопед төрлийн тээврийн хэрэгслийн дэд бүтэц, аюулгүй хэрэглээг сайжруулж, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах замаар осол, гэмтэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Мопед болон түүнтэй адилтгах үзүүлэлттэй тээврийн хэрэгслээр явган хүний зам, дугуйн зам, авто замаар холилдон зорчих, хурд хэтрүүлэх, хамгаалах хэрэгсэлгүй зорчих тохиолдол түгээмэл болж, осол, гэмтэл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудлыг цэгцлэх, аюулгүй байдлыг хангах нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл хотуудын түншлэлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ” гэв.

Эрүүл хотуудын түншлэл (Partnership for Healthy Cities) нь халдварт бус өвчин болон гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 70 гаруй хотыг нэгтгэсэн байгууллага юм.

Эрүүл хотуудын түншлэлийн Ахлах менежер Жухи Гаутам “Улаанбаатар хот болон хотын удирдлагуудын зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд замын аюулгүй байдлын хууль тогтоомж болон дэд бүтцийг хөгжүүлэх, олон нийтийн дадал, хандлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдэд ээлтэй, аюулгүй, эрүүл хотыг бий болгохын төлөө Улаанбаатар хоттой хамтран ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Эрүүл хотуудын түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг бэхжүүлэн, иргэдэд аюулгүй, хүүхэд, залуучуудад ээлтэй хотын орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
13 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
39 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
50 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1