2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцлоо.

Тус форум 08-р сарын 19-20ий өдрүүдэд болсон бөгөөд Монгол Улсын газар, ус, бэлчээр, уур амьсгал, биологийн олон янз байдлын зорилтуудыг бодит хөрөнгө оруулалттай холбох бодлого, санхүүгийн шинэ хэрэгсэл, түншлэлийн боломжуудыг хэлэлцэж байна. Түүнчлэн байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон зах зээлд суурилсан санхүүгийн хэрэгслүүдийг үр ашигтай уялдуулах асуудалд анхаарч байна.

Форумын нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ, уур амьсгал, байгаль орчны эрсдэл нь эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, улмаар үнийн болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг онцоллоо. Иймээс эдгээр эрсдэлийн эдийн засаг, санхүүгийн салбарт дамжих сувгийг зөв тодорхойлж, эрсдэл даах чадвартай, тогтвортой санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх нь бодлогын чухал чиглэл болж байна.

Улс орнууд газар зүйн байршил, хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтэц, боломж нөөцөөрөө ялгаатай хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос үүдэх сорилт нь улсын хил, аль нэг байгууллагын чиг үүргийн хүрээнээс давсан нийтлэг асуудал юм. Тиймээс энэ сорилтыг аль нэг улс, байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, нэгдсэн шийдэл чухал болохыг форумын үеэр онцлов.

“Сорилтууд маань нийтлэг учраас шийдлээ ч бид хамтдаа бүтээх ёстой. Тийм ч учраас бид бүгд энд нэг зорилгоор нэгдэж, хуран цуглараад байгаа юм” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тодотголоо.

Энэхүү хамтын хүчин чармайлтад санхүүгийн салбар чухал үүрэгтэй. Доройтсон газрыг нөхөн сэргээх, усны аюулгүй байдлыг бэхжүүлэх, экосистемийг хамгаалахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд санхүүжилт нь бодлого, санаачилгыг бодит ажил болгох гол хөшүүргийн нэг юм. Иймд төсвийн эх үүсвэр, хувийн хэвшлийн хөрөнгө болон олон улсын хөгжлийн санхүүжилтийг үр ашигтай уялдуулах нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
12 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
38 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
49 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1