2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монголд трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлтийн ажил хийгдэж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн 6-р сард Бүгд найрамдах Беларусь улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар 5 баримт бичигт гарын үсэг зурсан.

Тэдгээрийн нэг нь ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах тухай ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон Бүгд найрамдах Беларусь улсын Минскийн тракторын үйлдвэр (МТЗ) хооронд байгуулсан санамж бичиг байв. Энэ санамж бичгийн хүрээнд Минскийн 35 болон 50 морины хүчтэй тракторыг Монголд угсран дотоодын аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр болсон. Мөн сайд Ц.Идэрбат Минскийн тракторын үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч А.А.Казакевичтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Ийнхүү хоёр тал харилцан тохиролцсоны дагуу трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байгаа юм.

Энэ хүрээнд Бүгд найрамдах Беларусь улсын Минскийн тракторын үйлдвэр (МТЗ)-ын Төсөл, технологийн хэлтсийн дарга Бабарико Дмитрий Эдуардович Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж, трактор угсрах төв байгуулах боломжтой гэж үзэж буй барилга, байгууламжтай газар дээр нь танилцав.

“Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн хүнс, барааны төв агуулах байсан барилга байгууламж нь 2015 оноос хойш ашиглагдаагүй бөгөөд төмөр замын өртөөнд ойр байрладгаараа давуу талтай. Уг барилга байгууламжийн дотоод зохион байгуулалт, хийцийг өөрчилснөөр жилд 80 морины чадалтай 3000 хүртэл трактор угсрах төв байгуулах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрснээ Бабарико Дмитрий Эдуардович хэллээ. Монгол Улсын талаас барилга, байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлын хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалтыг шуурхай хийж гүйцэтгэх юм бол трактор угсрах төвийн шугамыг гурван сарын дотор угсарч бэлэн болгох боломжтой гэдгийг тэрбээр мөн дурдав.

Трактор угсрах төв байгуулагдсанаар Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, техник технологийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Минскийн тракторын үйлдвэр нь 1946 онд байгуулагдсан. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд тус үйлдвэр 4 сая гаруй трактор үйлдвэрлэжээ. Жилд 45 мянга орчим машин үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний 90 гаруй хувь дэлхийн 125 оронд экспортлогддог нь дэлхийн тракторын зах зээлийн 8-10 хувийг эзэлж байна. Манай улс 1960-аад оноос тус үйлдвэрийн тракторуудын хөдөө аж ахуйн салбарт ашиглаж ирсэн юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1