2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Дөрвөн удаа зохион байгуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан“Kharkhorum”фестивалийн багийнхан Halloween-ний баярыг тохиолдуулан Аравдугаар сарын 31-нд анх удаа “Kharkhorum HALLOWEEN” төрөлжсөн шоу зохион байгуулах гэж байна.

Хамгийн сонирхолтой нь тэд Halloween-ийг “бүтээлчээр сэтгэх баяр” гэж тодотгосон байна. Ингэж онцолсны учир нь үзэгчдийнхээ хувцаслалт, нүүр будалтыг хайрцаглахгүй гэсэн санаа юм байна.

Kharkhorum HALLOWEEN” төрөлжсөн шоуны үеэр фестивалийн нэрийн хуудас болох электрон хөгжмөөр доргиохоос гадна олон улсад нэр хүндтэй шилдэг DJ-үүд ирэх гэнэ.

Шоунд дараах уран бүтээлчид оролцоно.

Үүнд:

  • Supersnake

2018 оноос эхлэн уран бүтээл туурвиж буй түүнийг зарим хүмүүс карьерынх нь эхэн үеийн нэр болох “KAIOS”-оор нь илүүтэй мэднэ. Их Британи, Мексик, Саудын Араб, Грек, Австрали зэрэг олон улсаар аялан DJ сэтүүдээ хүргэхээс гадна цахим орчинд хошин meme бүтээн хүргэдэг нь түүний голлох нэрийн хуудас буюу инстаграмд түүнийг Адриана Лима, Робби Уиллиамс, DJ Tiesto, DJ Diplo, Парис Хилтон зэрэг олон одод дагадаг аж.

  • Saint Guel

Saint Guel нь Филиппин гаралтай, Зүүн Өмнөд Азид төвлөрөн ажилладаг DJ, продюсер юм. Тэрээр Тайландын “Wonderfruit” наадам болон Вьетнамын “Equation Festival” зэрэг хөгжмийн наадмуудад тоглож байсан ба DJ сэтүүд нь сонсогчдод найрсаг дулаан, халуун орны чийглэг уур амьсгалыг санагдуулам мэдрэмжийг төрүүлж чаддаг гэнэ.

  • Youandewan

Шотланд улсаас гаралтай Small Hours хөгжмийн куратор, DJ Youandewan нь сүүлийн 10 жилийн хугацаанд хаус хөгжмийг өөрийн гэсэн өвөрмөц хэв маягаар баяжуулан, минимал хэмнэлийг бий болгож буй уран бүтээлч аж.

  • Gyatso

DJ Gyatso бол “Dekmantel Selectors”, “Lentekabinet”, “Lowlands” зэрэг нэр хүндтэй хөгжмийн наадам, клубүүдэд тоглож байсан туршлагатай уран бүтээлч юм. Түүнийг үзүүлбэрээ үргэлжлүүлэхийг хүссэн үзэгчид тоглолтын танхимыг орхихгүйгээр үл барам эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол нэгээр тогтохгүй тохиолдож байсныг нь онцлууштай.

  • Jarreau Vandal

Голландын продюсер, DJ Jarreau Vandal бол хөгжим, загвар гээд урлагийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг авьяаслаг нэгэн юм. Дуучин Rihanna-ийн "Work", Dua Lipa-ийн "New Love", Mahalia-ийн "Sober" зэрэг дууны ремиксүүдээрээ электроник хөгжим сонирхогчдод танигдаж байжээ. Тэрээр өөрийн VANDALIZED нэртэй брэндтэй бөгөөд загварын салбарт мөн идэвхтэй ажилладаг.

“Kharkhorum HALLOWEEN” төрөлжсөн шоуны тасалбарыгboxoffice.mn-ээр худалдан авах боломжтой юм байна. Арга хэмжээ 10-р сарын 31-нд Steppe Arena-д зохион байгуулагдах аж.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 73
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 54
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 17
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 22
1 / 1