2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Засгийн газар Оюу толгойгоос Монгол улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдертэй уулзлаа.

Энэ үеэр ОЮУ ТОЛГОЙ-н ордоос монголын ард түмэнд оногдох өгөөжийг намэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, Онтре-гийн асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэх чиглэлээр баримталж ирсэн Монгол Улсын Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа гэдгийг онцоллоо.

Тиймээс гэрээг илүү сайжруулан тодотгох, Онтре болон татвар, зээлийн хүүтэй холбоотой зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал дээр ойрын үед нэгдсэн шийдэлд хүрэхээр холбогдох ажлын хэсгүүд ажиллаж байгааг тодотголоо.

Тухайлбал:

-Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор оршдог “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтре” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ,

-Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Б.ЖАВХЛАН,

-Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.МӨНХБААТАР нар ахлан ажиллаж байгааг дуулгалаа.

Үүнтэй холбоотойгоор шаардлагатай бүх мэдээллийг Засгийн газар болон холбогдох Ажлын хэсгүүдэд гаргаж өгөхөд бэлэн гэдгээ Оюу толгой ХХК-ийн удирдлагууд нотлолоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдэж буй ЗЭС ХАЙЛУУЛАХ, АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ үйлдвэрүүд байгуулахад Оюу толгой ХХК ямар оролцоотой байж болох талаар санал солилцлоо.

Түүнчлэн Оюу толгойн уурхай өнөөг хүртэл хэрэгцээт эрчим хүчээ урд хөршөөс импортолж ирсэн.

Тэгвэл Таван толгойн цахилгаан станц баригдвал 2028 оноос манай ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС ЭРЧИМ ХҮЧЭЭ АВАХ чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Мөн Оюу толгой ХХК одооноос бага агуулгатай исэлдсэн хүдрийн овоолгоо ирээдүйд хэрхэн ашиглах талаар анхаарал хандуулах ёстойг дуулгалаа.

Сайн мэдээ гэвэл Оюу толгой ХХК-ийн зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 50% нэмэгдсэн байна.

Энэ оны тухайд 350 мянган тн зэс олборлож, бүх зардлаа хасаад 1 тэрбум ам долларын ашигтай ажиллахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 мин өмнө 0
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
12 мин өмнө 37
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
39 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1