2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

2010 оноос хойш төрсөн иргэд тамхи авах эрхгүй боллоо

-УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Т.Мөнхсайхан нарын хуулийн хулгай-

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны уржигдрын /2026.06.25/ хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Т.Мөнхсайхан тус төслийн 1 дүгээр зүлийн 2 дахь заалтын 6.7.17 дахь заалтад “2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно. Энэ хэсэгт заасан этгээдэд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүн худалдсан, нийлүүлсэн, үнэ төлбөргүй олгосон этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан ч дэмжигдээгүй. Гэвч пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар дээрх саналаа дэмжүүлэн хуулийн төсөлд тусгаж чадлаа. Ингэснээр 2010 оноос хойш төрсөн иргэд насан туршдаа бүх төрлийн тамхи худалдан авч чадахгүй боллоо.

Гишүүн Т.Мөнхсайханы гаргасан энэ санал нь санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд огт хөндөгдөөгүй асуудал юм. Энэ саналаа хүчээр нэмж багтаасан 6.7.17 дахь заалт нь тамхины сав, баглаа боодол анхаарал татахуйц байхыг хориглосон заалт байх аж. Тодруулбал, “тамхи, татах төхөөрөмжийн хайрцаг, сав, баглаа боодол нь өнгө, дүрслэл, хэлбэр хийцлэл, материал болон бусад гадаад шинж чанараараа бусад эд зүйлстэй андуурагдахаар байх”-ыг хориглоно гэжээ. Энэ дунд хүчээр нэмж буй саналыг УИХ-ын гишүүд дэмжлээ.

Амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа заалтыг ч залруулсангүй

УИХ-аас хийсэн хуулийн хэрэгжилтийн судалгаагаар “хэрэгжихгүй байгаа” гэж тогтоогдсон “сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахгүй байх” заалтыг залруулахыг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо (MORA)-ноос он удаан жил шаардаж байгаа ч энэ удаад эргэж харсангүй. Ялангуяа хөдөө орон нутаг, аймаг сумын төвд хэрэгжих боломжгүй байгаа учраас худалдаа эрхлэгч, цагдаа нарын хооронд зөрчил, “авлигын сүлжээ” үүсгэсэн, сүүлдээ ч хэн хэн нь нүдээ аниад өнгөрөөдөг болсон энэ асуудлыг хамрах хүрээг багасгаж өгөх замаар шийдвэрлэх саналыг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлагч О.Номинчимэг нарын гишүүдэд удаа дараа илэрхийлсэн боловч сонссонгүй.

Энэ асуудлыг тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн чуулганы хуралдаан дээр тайлбарлахдаа “Хууль санаачлагчаас ирсэн төсөл дотор 500 метр дотор тамхи худалдахыг хөндсөн, эсхүл үүнийг болиулах, зайг ойртуулах зэрэг хөндсөн сэдэв байгаагүй учраас бид хөндөх боломжгүй байсан. Санаачлагчийн төслийн хүрээнд л ажиллах эрхтэй” гэдгийг хэлж байлаа.

Энэ хуулийн төсөл үнэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад зөвлөсөөр ирсэн аль бүтэлгүй саналуудын цуглуулга боллоо. ДЭМБ гэхээр бүтэшгүй байсан ч бүх захиалгыг нь хууль санаачлагчид хүлээж авч, хамгаалан зүтгүүлсээр хуульд тусгадаг, харин зах зээлийн оролцогчдын санал, судалгаа, хэрэглэгч иргэдийн хэрэгцээ шаардлагыг үл ойшоож, дуу хоолойг нь хаасаар байгаад батлах гэж байна. Хууль тогтоогчид дотоодын бодлого, хууль тогтоомжид гадны хүсэлт, захиалгыг баталгаажуулдаг элч төлөөлөгчид болсон юм биш үү гэх хардлага ч бий болж байна.

Гишүүн Т.Мөнхсайхан иргэдийг төрсөн оноор нь ялган тамхи худалдаалахыг хориглосон хуультай орнуудын жишээг дурдахдаа Англи, Мальдив зэрэг улс орнуудын нэрийг дурдсан ч дэлхий дээр энэ хоёроос өөр ийм хуультай орон байхгүй. Англи улс гэхэд энэ оны дөрөвдүгээр сард дээрх зохицуулалтыг хуульдаа тусган баталсан. Шинэ Зеланд дэлхийд анх удаа ийм хууль баталсан ч хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн 2022 онд цуцалсан. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы гадны жишээнд татаж буй хоёр улс бол ердөө хоёр улс. Өөр ийм жишиг байхгүй атал өөр тийм улс орнууд бий мэтээр олон тоон дээр ярьсан нь ч төөрөгдөл юм.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы дээрх санал нь Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа. Асар өргөн хүрээнд судалгаа, нотолгоо шаардагдах энэ саналыг хуульчлах шаардлагатай бол эцсийн шатны хэлэлцүүлгээр орж буй хуулийн төсөл рүү хулгайгаар шургуулахын оронд шинээр хууль санаачлах эрх нь нээлттэй. Хоёрдугаарт, ямарваа хэрэглээн дээр ийм хатуу хориглолт тавьж байгаа бол үүнийг диктатур бүхий нийгэм л хэрэгжүүлж чадах байх. 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд түрүүчээсээ таван жилийн дараа 21 нас хүрэх ч тэр үед сонголт хийх эрхийг нь манай 126 гишүүн ямар ч судалгаа, нотолгоо шаардахгүйгээр хааж орхилоо. Гуравдугаарт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.1.4-ийн “зарчмын зөрүүтэй санал” гэж “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, байнгын хороо, нам, эвслийн бүлгээс үндэслэлээ тайлбарлаж бичгээр гаргасан санал”-ыг гэж ойлгохоор заасныг УИХ-ын Тамгын газар яаж шийдвэрлэх вэ гэсэн асуулт үлдлээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
9 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
20 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
47 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1