2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Консул байгуулахтай холбоотой асуудлаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл гаргалаа

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг хийж байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон.

Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, энэ хүрээнд тээвэр, логистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучууд, спортын салбар дахь харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон. Эдгээрийг ажил хэрэг болгоход хоёр талын Элчин сайдын яам төдийгүй Консулын газрууд чухал үүрэгтэй.

Бүгд Найрамдах Казахстан Улс нь Төв Азийн бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүчний нэг болж буй бөгөөд Евразийн өргөн уудам орон зайд Ази, Европыг холбосон стратегийн зангилаа байрлалтай бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик, эрчим хүч, дижитал холболтын томоохон төв болон хөгжиж байна.

Эдүгээ дэлхийн эдийн засаг, геополитикийн шинэ чиг хандлагын хүрээнд Төв Азийн бүс нутгийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Ялангуяа Бүгд Найрамдах Казахстан Улс нь олон улсын тээврийн коридор, худалдааны урсгал, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгох замаар Евразийн хамтын ажиллагааны чухал тулгуур болоод байна. Ийм нөхцөлд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд Казахстан Улстай хамтын ажиллагааны механизмуудыг идэвхжүүлэх чиглэлийг баримталж байна.

Гадаад харилцааны яам нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар, харилцан ойлголцлын зарчимд үндэслэн шийдвэрлэх болно.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1