2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Батарей хуримтлуур, нарны станц таван аймагт ирэх өвлийн ачааллаас өмнө ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарлаж, гүйцэтгэгчид /2026.06.18/ тодорсон. Өнөөдөр /2026.07.01/ таван аймагт батарей хуримтлуурын систем, нарны станц байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компаниудтай Диспетчерийн Үндэсний төв цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгууллаа.

Таван аймагт нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт / 440 МВт.цаг хүчин чадалтай бүхий төслийг амжилттай хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, эрчим хүчний салбарт шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын жишиг тогтооход хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, инженерүүд, бодлогын багийнханд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, батламж гардуулав.

Ерөнхий сайд “Энэ мөч бол олон жил яригдсан ч удааширсан, төлөвлөгдсөн ч гацсан, шаардлагатай ч шийдэгдээгүй явж ирсэн ажлыг хөдөлгөж болдгийг харуулсан бодит үр дүн юм. Байгуулагдаад 80 гаруй хонож буй Засгийн газрын эхний өдрөөсөө шамдан эхлүүлсэн том зорилтод оролцож, эрчим хүчний шилжилтийн шинэ хуудас нээж байна. Энэ бол Монголын зах зээл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаагийн, хувийн хэвшил Монгол төрд итгэж, эрчим хүчний салбарт шинэ итгэлцэл бүрдэж буйн тод илэрхийлэл юм. Үүний үр дүнд эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, үнэ тариф илүү үр ашигтай түвшинд хүрэх боломж нээгдэж байна. Өнөөдрийн энэ аукцион бол  хүнд суртал, давхардсан дүрэм журмыг чөлөөлөх, асуудлаа зөв эрэмбэлэх, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх “Чөлөөлье” бодлогын бодит үр дүнгийн нэг юм” хэмээв.

Гүйцэтгэгчид чанартай, өндөр хүчин чадалтай станцыг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаа илэрхийллээ. 

Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө гадаад, дотоодын нийт 115 компани сонирхол илэрхийлж, шаардлага хангасан 19 оролцогч үнэ өсгөж биш, үнэ бууруулж өрсөлдөж, таван ялагч тодорсон. 

- Хэнтий аймгийн Хэрлэн сум: МВт НЦС, 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд "Ар Жей И Монголиа" ХХК, "Runxin Capital Holdings" Co.,Ltd” компани,

   - Өвөрхангай аймгийн Хархорин сум: 50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем аукционд “Монхорус Интернэшнл” компани,

- Дундговь аймгийн Сайнцагаан сум:  50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд “Смарт найчурал энержи” компани,

- Булган аймгийн Орхон сум: “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд "Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD" компаниуд түншлэл,

-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум: “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд  “Алхана трэйд” компани тус тус ялсан юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1