2026.08.24, Даваа
МОНГОЛБАНК ҮНИЙН ӨСӨЛТИЙН НӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХ ЗОРИЛГООР МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 НЭГЖ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2026-08-12 330

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаараа инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх;
  2. Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх.

Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэв.

Жилийн инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13.0 хувьтай гарлаа. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол 2026 оны 7 дугаар сард хүлээлтээс бага зэрэг эрчимжив. Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, цаашид хүнсний инфляц буурах хүлээлт хэвээр хадгалагдав.

Геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт давамгайлж байна.

Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр 8 дугаар сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй байх тохиолдолд жилийн инфляц ирэх оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжихоор байна. Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс өндөр хэвээр байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргалаа.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгийн талаар авах дараагийн шийдвэрийг тухай бүр гаргах юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 141
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 177
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 87
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 93
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 58
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1