2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

 УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.10.09/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. 

 Манай улсад нэг шүүгчид дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл оногдож байгаа нь шүүхийн ачаалал өндөрт тооцогддог. Иргэний хэргийн танхимын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг байхаар тогтоосон байдаг тухай хууль санаачлагчид тайлбарлав. Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд нэг шүүгчид оногдох нэхэмжлэл, хэрэг нэмэгдэн шүүхийн ачаалал ихсэх, улмаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөхөөс сэргийлж, тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчлах шаардлагатайг хуулийн төсөлд тусгасан талаар онцолсон юм. 

Үргэлжлүүлэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд гэр бүлийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, орон сууцны дэмжлэг үзүүлэх, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн өдрийг тэмдэглэх, хүүхэд, эцэг, эхэд олгох мөнгөн дэмжлэг,  гэр бүлийг дэмжих тогтолцоог сайжруулах, гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв байгуулах, цахим системийг хөгжүүлэх зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. 

УИХ-ын гишүүд зарим гэр бүлд тулгарч буй үргүйдлийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийн асран хамгаалагчдыг дэмжих тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын ашиглалт, орон сууцны дэмжлэг, малчин гэр бүлд зориулсан хөгжлийн хөтөлбөр зэрэг асуудлаар хууль санаачлагчдаас тодруулга авсан юм.

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг үдээс хойш явуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 мин өмнө 0
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
12 мин өмнө 37
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
39 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1