Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 10 сарын 1-нээс 12-р сарын 1-нийг хүртэл орон даяар зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр /2026.10.15/ Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, үзлэгийн явц, хүүхдийн хамрагдалттай танилцаж, мэдээлэл өглөө.
Эрт илрүүлэх үзлэгт 2299 сургууль, цэцэрлэгийн 3, 6, 11, 15 настай 291 мянга гаруй суралцагч хамрагдахаас өнөөдрийн /2026.10.15/ байдлаар 118 мянган суралцаж хамрагджээ. Үүнээс яг одоогийн байдлаар эрт ирүүлэгт бүрэн хамрагдсан 54212 суралцагч байна. Насны бүлгээр нь авч үзвэл 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь, 6 настай хүүхдийнх 45 хувь, 11 настай хүүхдийнх 40 хувь, 15 настай хүүхдийнх 30 хувьтай байна.
Явцын мэдээлэлд дурдагдсанаар суралцагчдын дунд шүд, нүдний өвчлөл бусад өвчлөлтэй харьцуулахад түгээмэл байна. Мөн жингийн илүүдэл, бэлгийн бойжилт, хооллолтод ч анхаарал хандуулах шаардлагатай байна.

Эхний шатны үзлэгээр сурагчдын эрүүл мэндийг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эсрдэлтэй гэсэн 4 түвшинд үнэлж байна. Дунд болон өндөр эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж байгаа ажээ.
Энэ удаагийн үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна:
Дашрамд дурдахад, үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулан зөвшөөрөл авч, урьдчилан бөглөх асуумжийн тусламжтайгаар хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж байна.
