2026.11.17 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭЛЭЛЦЛЭЭ

Боловсролын салбарын 2027 оны төсвийн төлөвлөлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх боломжит шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгээр нийслэлийн зарим сургуулийн хэт ачааллыг бууруулах, хүүхэд гэртээ ойрхон сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх хүрээнд хотхон, хорооллын сургалтын зориулалттай барилга байгууламжийг ашиглах, төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлэх, сургуулийн сүлжээ, бүтцийг шинэчлэх асуудлыг хөндөн ярилцав.

Мөн хөдөө орон нутагт цөөн хүүхэдтэй сургуулиудын үр ашиг, чанарыг сайжруулах хүрээнд сум дундын болон төрөлжсөн, олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг хөгжүүлэх талаар ярилцлаа.

Түүнчлэн багшийн хүрэлцээ, хангалтын асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх, сургуулиудад үүсэж буй сул орон тооны шалтгааныг нарийвчлан тодорхойлж, багш бэлтгэх тогтолцоо болон дадлагажигч, цалинжигч багшийн хөтөлбөрүүдтэй уялдуулах чиглэлээр саналуудыг хэлэлцлээ.

Үүнээс гадна сургалтын орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сургалтын хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх, кабинет, лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгцээг шинэчлэн тодорхойлох, сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулах асуудлуудыг нэгтгэн хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт оролцсон сургуулийн удирдлагууд санал, зөвлөмжөө танилцуулж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлогын шийдлүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. Эдгээр санал, зөвлөмжийг 2027 оны төсвийн төлөвлөлтийн хүрээнд нэгтгэн авч үзэх юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Ихэнх нутгаар хүйтэрнэ
5 цагийн өмнө 68
АШУҮИС-ИЙН РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ
6 цагийн өмнө 39
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 75 хувь нь хамрагджээ
7 цагийн өмнө 35
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСАН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
7 цагийн өмнө 68
“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
7 цагийн өмнө 70
Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
8 цагийн өмнө 71
Жүдо бөхийн залуучуудын шигшээ баг Узбекистан Улсын Ташкент хотыг зорилоо
9 цагийн өмнө 73
Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
9 цагийн өмнө 75
Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв
10 цагийн өмнө 41
Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ
10 цагийн өмнө 77
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ
11 цагийн өмнө 85
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
2026-11-17 82
Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
2026-11-17 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-11-17 70
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
2026-11-17 73
Тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ
2026-11-16 93
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
2026-11-16 81
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
2026-11-16 44
АНУ-ын Невада мужийн дээд боловсролын системийн талаар мэдээлэл сонслоо
2026-11-16 80
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ
2026-11-16 44
1 / 1