2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол улсад албан ёсоор "Хууль зүйн Пробоно төв" нээгдлээ

Монголын хуульчдын холбооны дэргэд өнөөдөр /2026.07.31/ хууль зүйн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй өгөх "ХУУЛЬ ЗҮЙН ПРОБОНО ТӨВ" албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд тус төвийг нээхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй БНСУ-ын тэргүүлэх хуулийн фирм JIPYONG болон DLJ фирмийн төлөөлөл, Монголын Хуульчдын холбооны тэргүүн М.Мөнхбат, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан ,Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Чимэг, шүүх, өмгөөллийн байгууллагуудын төлөөлөл болон холбооны гишүүд оролцлоо.

Хууль зүйн Пробоно төв нь дараах үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй, онцгойлон оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн эрхзүйн орчныг боловсронгуй болгоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах,
  • Нийгмийн хамгаалал, хангамжийн үйлчилгээг үзүүлэхэд ялгаатай байдал үүсгэж буй эрхзүйн орчныг өөрчлөх, эрхзүйн актын уялдааг хангахад стратегийн түвшинд ажиллах,
  • Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн чиглэлээр ажиллана.

Мөн хуульч, өмгөөлөгч нарын хийдэг пробоно үйлчилгээ, үйл ажиллагааг дэмжих, бодлогын түвшинд илүү сайжруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт батлагдан гарсан бүхий л эрх зүйн эх сурвалжинд дүн шинжилгээ хийж сайжруулах талаар бодлогын түвшинд ажиллах юм.

Дашрамд дурдахад, манай улсад жил бүрийн 05 дугаар сарын 01-ий өдрийг Хуульчийн Пробоно өдөр болгон зохион байгуулдаг байна. Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 1-7ны өдрүүдэд 30 улсын 310 орчим хуульчид цуглан "Хувьчилсан, төрөлжсөн, байгууллагын тогтсон бүтэц бүхий пробоно" сэдвийн дор чуулж байжээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1