2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Үүрийнтуяа нар өнөөдөр (2026.10.13) Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцсон Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Ванда Новицка, Эва Колодзиеж нартай уулзлаа.


2026-10-13 17.59.46.jpgПарламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Монгол, Польшийн уламжлалт түүхэн харилцаа өргөжин хөгжиж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүд энэ оны хавар тус улсад айлчлахдаа хоёр улсын бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн салбарын бизнес эрхлэгчдийн хоолонд түншлэл бий болж, хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд баяртай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал тэмдэглэв.


2026-10-13 17.59.55.jpgСеймийн гишүүн Ванда Новицка Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөснийг талархан дурдаж, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг хөндсөн чухал арга хэмжээ болсныг онцлов. Тэрбээр Польшийн парламент дахь Эмэгтэйчүүдийн эрхийн бүлгийн дарга бөгөөд энэ талаар идэвхтэй ажилладаг байна. Энэ талаар Сеймийн гишүүн Эва Колодзиеж танилцуулж, тус улсын сонгуулийн тогтолцоо, эмэгтэй нэр дэвшигчдийн квот зэргийг товч тайлбарлав.


2026-10-13 18.00.17.jpgУлсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хөндөж, энэ чиглэлээр Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд болон холбогдох талуудтай яриа хэлэлцээ хийж буйгаа танилцуулсан юм. Түүний идэвх санаачилгыг дэмжиж байгаагаа хатагтай Ванда Новицка илэрхийлж, ойрын хугацаанд хэрэгжих тус улсын парламентын дэд дарга нарын айлчлалын хүрээнд тодорхой асуудлаар харилцан тохиролцож, хамтран ажиллах боломжтой гэлээ.


2026-10-13 18.00.06.jpgУлсын Их Хурлын болон Сеймийн гишүүд хоёр улсын парламент, түүний Тамгын газрууд хоорондын харилцааг идэвхжүүлж, улс төрийн намууд болон иргэний нийгмийн төлөвшлийн талаар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэл, харилцааг өргөжүүлэх, салбар хоорондын төдийгүй аж ахуйн нэг хооронд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мөн соёлын салбарт бүтээлчээр хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1