2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Засгийн газрын гадаад зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 13.8 их наяд төгрөг байна

Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсөх, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурах, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна. Иймд, эдийн засгийн өрсөлдөх чадвар, өрхийн бодит орлогын нэмэгдүүлэх зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлого баримталж байгаа” гэдгийг хэллээ.

Мөн Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 1991-2025 оны гадаад зээлийн хэлэлцээрийн дүнгээр Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг байна. Зээлийн 45 хувийг дэд бүтцийн салбарт зарцуулсан бол 14 хувийг худалдаа, эдийн засаг, эрчим хүч 14 хувь, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт 5-6 хувийг зарцуулжээ.

Өнөөдрийн байдлаар зээлийн ашиглаагүй үлдэгдэл 13.8 их наяд төгрөг байгаа бөгөөд гадаад зээл, тусламжийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулна гэдгийг Сангийн сайд мэдээлэв. Мөн гадаад зээлийн ашиглалтыг жил бүр бага хэмжээгээр баталж байгаа нь гадаад зээлийн ашиглалтыг ихээхэн бууруулж, нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, зардал нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа тул гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэв.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1