2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВНА

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

Тэгвэл ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа /үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай/, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байна.

Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар, таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар, техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой бүрдэж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох мөндөрийн улмаас улаанбуудайн 840 га талбай ногоон тэжээлд шилжиж, 3.1 мянган га талбай ургац алдаж балансад тусгагдаагүй болно.

УРГАЦ ХУРААЛТЫГ 26-30 ХОНОГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Тариалалтын хугацаанд тариалангийн зарим бүс нутгуудад үргэжилсэн хур тунадас, нойтон цас орсны улмаас тариалалтын хугацаа 5-7 хоногийн хойно эхэлж үүнтэй холбоотой ургац хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 хоногоор хойшлох төлөвтэй байна.

Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 82 хувьтай явагдаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.

УЛСЫН УРГАЦЫН КОМИСС БАЙГУУЛАГДАВ

Ургац хураалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шуурхай зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Улсын ургацын комиссыг шинэчлэн байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гарган холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛЛАХ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн албан хаагч, сонсогч, оюутан, залуучуудыг ургац хураалтын ажилд оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 115 цэргийн албан хаагч төмс, хүнсний ногооны ургац хураалтад ажиллаж байна. Цаашид ургац хураалтын ажилд Дотоод хэргийн их сургууль болон бусад их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сурагчид, сонсогчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэмэлтээр хүн, хүчийг татан оролцуулах зохион байгуулалтыг хийж байна.

ЦАГ АГААРЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БАЙНА

Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурын урьдчилсан төлөвт үндэслэн цаг агаарын болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн талбайг эрсдлээс хамгаалах чиглэлээр урьдчилсан анхааруулга, зөвлөмжийг өгч байна. Таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдын хүртээл болгох ажлыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1