Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо 2026.08.17-ы өдөр хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 /нэг сая/ төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Тус тогтоолыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм.
Дашрамд дурьдахад, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагуудын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог. Үүнд дараах хүчин зүйлсийг авч үздэг.
Одоогоор сэтгэгдэл алга.