2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ХЗДХЯ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах талаар хэлэлцэв

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэд захирал Ugochi Daniel-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, ГХУСАЗЗАА-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Dr. Yoko Fujimura, Төслийн ажилтан Б.Дөлгөөн нар оролцов. Талууд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа болон үндэсний холбон зуучлах тогтолцоо, Хилийн нэгдсэн удирдлага болон баримт бичгийн аюулгүй байдал, хилийн засаглалын шинэчлэл, аяллын болон иргэний бүртгэл баримт бичгийн аюулгүй байдал, иргэний бүртгэл болон бүртгэлийн мэдээллийн удирдлагын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хууль зүй дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудтай хилийн засаглал, шилжилт хөдөлгөөний удирдлагын чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцэв. Цаашид техникийн хамтын ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох асуудлаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
8 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
13 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
16 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
20 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
38 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1