2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн шинэ төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг 91 км зам тууллаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан наймдугаар сарын 29-нд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудын хамт шинээр баригдаж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, анхны аж ахуйн галт тэргээр төслийн трассын дагуу зорчин хяналт шалгалт хийлээ.

Ажлын хэсэг 1700 тонн ачаатай, 20 вагон бүхий галт тэргээр Багахангай-2 өртөөнөөс хөдөлж, цагт 40 км хүртэл хурдтайгаар 91 км зам туулсан байна. Энэ үеэр төмөр замын далан, дээд бүтцийн угсралт, гүүр, ус зайлуулах хоолой, малын гарц болон бусад инженерийн байгууламжийн хийц, чанар, зураг төслийн шийдлийг газар дээр нь шалгажээ.

Төслийн 43 дахь километрт байрлах 176 метр урт, 22 метр өндөр төмөр бетон гүүрээр анхны аж ахуйн галт тэрэг зорчсон бөгөөд гүүрийн угсралтын чанар болон төмөр замын дээд бүтцийн ажлын явцыг мөн шалгасан байна.

Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын урдуур, Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдох юм.

Төслийн үндсэн шугамын нийт урт 127.1 км бөгөөд дөрвөн өртөө, гурван зөрлөг байгуулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний үе шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 91 км төмөр замыг барьж байна.

Трассын дагуу нийт есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүр, иргэд, тээврийн хэрэгсэл болон ус нэвтрүүлэх зориулалттай 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөсөн байна.

Сүүлийн өдрүүдэд орсон борооны дараа трассын зарим хэсэгт ус тогтсон ч төмөр замын далан руу ус нэвтрээгүй, ус зайлуулах суваг, шуудуугаар хэвийн урсаж байсныг ажлын хэсэг онцолжээ. Зам, тээврийн сайд бороо, үерийн уснаас төмөр замын далан болон бүтцийг хамгаалах арга хэмжээнд тогтмол хяналт тавихыг инженер, техникийн ажилтнуудад үүрэг болгосон байна.

Мөн барилгын ажлын үеэр ашигласан түр шороон замуудыг цэгцлэх, трассын дагуух барилгын материал, хог хаягдлыг цэвэрлэх, иргэд болон малчид төмөр замын бүсэд санамсаргүй нэвтрэхээс сэргийлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэл өгчээ.

Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 90 гаруй аж ахуйн нэгж, компани туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа аж. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын инженер, техникийн ажилтнууд төмөр замын далан, гүүр, хоолой болон бусад инженерийн байгууламжийг дотоодын хүчээр барьж байгуулах чадавх нэмэгдсэнийг онцолжээ.

Тус салбар төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр тэсэрч дэлбэрэх болон хортой бодис агуулсан 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэх урсгалыг хотын гадуур, Богдхан уулын урдуур шилжүүлэх боломж бүрдэх юм.

Ингэснээр нийслэлийн хүн ам төвлөрсөн бүсийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээс гадна төмөр замын сүлжээний уялдаа холбоог сайжруулж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулна гэж төслийн хүрээнд тооцож байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1