2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Шинжлэх ухааны 7 салбарын шилэг 14 залуу судлаачийг шалгаруулж, тус бүр 10 сая төгрөгийн грант олголоо

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хүрэлтогоот-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь шинэ үеийн эрдэмтэд, судлаачдын хамтын сэтгэлгээ, бүтээлч эрмэлзэл, Монголын шинжлэх ухааны залгамж халааг бэлтгэдэг оюуны олимп болж уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн.

Энэ жилийн хурал салбар дундын судалгаа, хиймэл оюун ухаан, дижитал технологийн ололтыг шинжлэх ухаанд нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, шинэлэг сэдэв, практик хэрэглээнд суурилсан судалгааны ажлуудыг дэмжиж байгаа юм.

Хурлын хүрээнд шинжлэх ухааны 7 салбарын шилдэг 14 залуу судлаачийг шалгаруулж, тус бүрд нь 10 сая төгрөгийн грант олголоо.

Тэргүүн шадар сайд Н.Учрал хэлэхдээ:

“Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн ‘зүрх’, инновацыг эдийн засгийн ‘хөдөлгүүр’ болгохоор зорьж байна. Энэ хүрээнд анх удаа шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй хамтран хэмжиж, хянаж, дүгнэж болохуйц таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл боловсруулсан.

Мөн шинжлэх ухаан, технологийн зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2030 он гэхэд ДНБ-ий 2 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцоллоо.

"Хүрэлтогоот - 2025" эрдэм шинжилгээний хурал нь өнгөрсөн хугацаанд нийт 140 гаруй залуу эрдэмтэнд грант олгож, судалгаагаа гүнзгийрүүлэн Монголын шинжлэх ухааны шинэ давалгааг бүтээсээр байна.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 мин өмнө 0
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
12 мин өмнө 37
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
39 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1