2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор нээлттээ хийж байна.

Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл “ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ. ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ” уриан дор Монгол Улсад 10 гаруй хоног чуулна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо “Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар эхэллээ. Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн 9 улсыг холбож, 6000 орчим км зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит туршлагыг хуваалцахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлэгт хүргэх зорилготой юм.

Евразийг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн “Торгоны замын жингийн цуваа” нь малчдын дуу хоолой, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэлэлцүүлэгтэй холбож, COP17-ын нээлтийн бэлгэдэл боллоо.

Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь усны нөөц, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, цаашлаад хот, суурин газрын тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой. Ялангуяа хурдацтай тэлж буй Улаанбаатар хотын хувьд байгаль орчны тэнцвэрийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, газрын зохистой ашиглалтыг дэмжих нь өнөөдрийн төдийгүй ирээдүйн хөгжлийн чухал асуудал юм. Тиймээс “COP17”-оор хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрүүд зөвхөн баримт бичиг болон үлдэх бус, бодит ажил хэрэг болж, улс орон, хот, орон нутгийн түвшинд хэрэгжихүйц байх ёстой. Үүнд, олон улсын санхүүжилт, технологийн дэмжлэг, шинжлэх ухааны ололт, улс орнуудын туршлага солилцоо чухал үүрэгтэй.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1