2026.10.18 Ням гараг
УБ цаг агаар, УБ

БНСУ-ын ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамтай 2004 онд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг анх байгуулсан.

2026 оны 7 дугаар сард Монгол Улсад БНСУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны айлчлалын үеэр санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон юм.

Монгол Улсын иргэд олноор БНСУ-д ажиллаж амьдардаг. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна.

Иймд БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх талаар судалж, дэмжлэг үзүүлэхийг Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдаас хүслээ. Мөн цаашид хамтын ажиллагаагаа дараах чиглэлүүдэд нэмэгдүүлэх ажил хэрэгч саналыг солилцлоо.


  Жил бүр хэлний шалгалтын босго оноо нэмэгдсэнээр явах иргэдийн тоо буурч байгаа манай улсын иргэд ойлгох, сурах /EQ/, дасан зохицох чадвар зэргийг харгалзан шалгалтын агуулгыг хөнгөн болгох,

  2024 онд анх удаа барилга, ХАА, газар тариалан, үйлчилгээ 2 гэсэн салбарт Монгол, Узбек, Хятад 3 улсаас бүртгэл, шалгалт зохион байгуулж ажлын санал ирж илгээгдсэн бөгөөд ажлын нөхцөл хүнд, ажлаа солих гэхээр ажлын байр олдохгүйн улмаас хууль бус оршин суугч болох эрсдлүүд их байгаа тул салбар хооронд шилжүүлэх зэрэг саналуудаа уламжлав.

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэмжээд өөрийн зүгээс анхааран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл 0
0/1000
“Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
2026-10-17 22
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-10-17 59
Н.НАРХАЖИД, Э.ОДГЭРЭЛ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-17 20
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-17 53
НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
2026-10-16 38
"Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв" нээгдлээ
2026-10-16 25
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
2026-10-16 65
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
2026-10-16 57
“Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо
2026-10-16 28
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 33
Монголд трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлтийн ажил хийгдэж байна
2026-10-16 29
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
2026-10-16 28
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-10-16 67
Дүүргийн цагдаагийн газартай холбогдох илүү амар боллоо
2026-10-16 33
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2026-10-16 63
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-16 63
Э.Алтанцэцэг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог
2026-10-16 62
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав
2026-10-16 29
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болно
2026-10-16 73
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
2026-10-16 31
1 / 1