2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Цахилгаан автомашины импортын 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгдэж байна

2026-08-31 105

Гаалийн ерөнхий газраас мэдээллэж буйгаар сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч, 2026 оны эхний 8 сард 365 ширхэг цахилгаан автомашин импортлогджээ.

Тодруулбал, 2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв. 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.

2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ.

2026 оны эхнээс 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 365 ширхэг, 7.5 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ.

2022 оны эхнээс 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортлогдсон нийт 1838 ширхэг цахилгаан автомашины

  • 76.3 хувь нь БНХАУ-аас,
  • 10.2 хувь нь Япон улсаас,
  • 5.1 хувь нь АНУ-аас,
  • 8.4 хувь нь бусад улс орноос импортлогдсон байна.

Энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байгааг харуулж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
8 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
13 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
16 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
20 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
38 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1