2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

МАН, АН-ын бүлэг, ХҮН зөвлөл юу гэв???

Даваа гараг бүрийн өглөө УИХ дахь намын бүлгүүд улс эх оронд тулгамдаж буй асуудал, хуулийн төслүүдийн талаар хэлэлцдэг билээ. Тэгвэл өнөөдөр намын бүлгүүд болон зөвлөлийн хурлаар юу хэлэлцэж, ямар шийдвэр гаргасан талаар товч хүргэе.

ЭРХ БАРИГЧ МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, хэлэлцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх хуулиуд, мега төслүүдийг хуулийн дагуу шалгалт явуулж дууссаны дараагаар урагшлуулах, нийслэлийн засаг дарга, нөөцийн махтай холбоотой асуудлаар мэдээлэл өгчээ. Нөөцийн махны тухайд худалдаанд 2800тн мах аль хэдий нь борлуулагдсан. 1200тн мах одоо худалдаанд гарахаар хүлээгдэж байгаа талаар мэдээлжээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын гишүүн өргөн барьсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгуулийн компанит ажилд ажиллаж буй хүмүүс, уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүсийн санал өгөх эрхийг нээж өгөхөөр зорьсон байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн барьсан татварын хуультай холбоотойгоор НӨАТ-ын хуульд өөрчлөлт орсоноор 4.1 их наяд төгрөгийн орлого таслах, ХХОАТ-тай холбоотойгоор 2.7 их наяд төгрөгийн орлого тасрах эрсдэлтэй тул орлоготой нийцүүлж хуулийн төслүүдийг дахин авч үзэх, тооцооллыг дахин нарийвчлах шаардлагатай гэж үзжээ. Үл хөдлөх борлуулсаны 2%-ын татварыг Засгийн газраас анх удаа борлуулсан тохиолдолд тэглэх тухай орж ирсэн байхад Ж.Баярмаа нарын гишүүдийн хуулийн төсөл дээр хэдэн ч удаа борлуулсан 1% болгох талаар оруулж ирсэн байгаа тул дахин авч хэлэлцэж байж бүлэг ирэх лхагва гараг гэхэд байр сууриа илэрхийлэх болжээ.

СӨРӨГ ХҮЧ АН-ЫН БҮЛЭГ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд хийсэн дүгнэлт, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилсан СӨБ болон Ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг З.Мэндсайхан сайд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг Х.Тэмүүжин гишүүн танилцуулжээ.

АН-ын гишүүдийн зүгээс эрх баригчид зарлагаа хэт нэмчхээд одоо бүтээн байгуулалт хийхэд хууль саад болж байгаа мэт мэдээлэл өгч байна. Урсгал зардлаа танахыг ярихгүй атлаа төсвийн бүх зардлуудаа нэмчихсэн. 3-5 жилийн дараа үр дүнгүй, өр нэмсэн ажил болно. Ирээдүйд гарах үр дүн талаасаа ярих шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн Татварын багц хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд хүндрэл болоод байгаа шалтгааныг шийдэж чадах уу. Импортын гаалийн татварыг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зөв. Энэ хууль батлагдсанаас хойш аж ахуй эрхлэгчийн данснаас хүчээр татвар татчихдаг байдал зогсох эсэхийг асуулаа. Мөн НӨАТ-ын орлогын татварын босго өндөрсөх шаардлага байхгүй. Аж ахуйн нэгжүүдэд НӨАТ хамгийн том дарамт болж байгаа. Хүн амын орлогын албан татвараас болж компаниуд дампуурч байгаа болохоос биш аж ахуйн нэгжийн татвар биш. Цөөнхийн бүлгийг хамгаалах бодлого орж ирэх шаардлагатай байхгүй гэдгийг анхааруулаа.

ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ: Татварын багц хуулийн танилцуулгыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анараас сонсож, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлогыг эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулжээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1