2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Онцгой байдлын албан хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ

Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болж оны шилдгүүдээ шалгарууллаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэй онцгой байдлын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд тавьсан зорилтуудын хэрэгжилт 94.1 хувьтай дүгнэгдлээ.

УИХ-аас Онцгой байдлын байгууллагын 2026 оны төсвийг 308.2 тэрбум төгрөгөөр баталсан нь 2025 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 4.4 хувиар, улсын төсвийн хөрөнгө оруулалтын барилга байгууламжийн зардал 66 хувиар, техник, тоног төхөөрөмжийн зардал 78 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 2026 оноос 40 хувиар олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тус бүр 5 хувиар нэмэгдүүлж, 10–20 хувь болгохоор ажиллаж байна.

Өнөөдөр Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид, 2025 оны шилдэг алба хаагчид, шилдэг анги, салбаруудыг шалгаруулсан бөгөөд галын аюулаас 6 хүний амь аварсан Д.Цогоог “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2025 онд нийт 17 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, гал түймрийн хэрэг шийдвэрлэлтийн түвшин нийслэлд 69.3 хувь, орон нутагт 41.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1