2026.09.08 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
“Монжура” тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

"Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрлээ.

Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1,483 ШИРХЭГ тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүллээ.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм.

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.

Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ХОРЬДЫН САРНААР: Мянганы тэртээх түүхийг одот тэнгэрийн дор өгүүлэх нь
2 цагийн өмнө 9
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХОТ, СУУРИН ГАЗАРТ ХҮРЭН БААВГАЙ ОРЖ ИРЭХЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
3 цагийн өмнө 46
Нефтийн бүтээгдэхүүний хаягдал болон лагийг ил задгай хаяжээ
3 цагийн өмнө 43
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
4 цагийн өмнө 10
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа
4 цагийн өмнө 48
“Айтиэм Монголиа 2026” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана
5 цагийн өмнө 13
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
5 цагийн өмнө 11
Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 81.1 тэрбум төгрөгийг төлүүллээ
5 цагийн өмнө 41
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
5 цагийн өмнө 9
Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан өнгөөр гоёжээ
5 цагийн өмнө 43
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
5 цагийн өмнө 43
Улсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
5 цагийн өмнө 13
“Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
6 цагийн өмнө 49
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
6 цагийн өмнө 43
БНСУ, Монгол Улсын Батлан Хамгаалахын дэд сайд нар хоёр талын уулзалт хийлээ
7 цагийн өмнө 40
Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж байна
7 цагийн өмнө 86
БНСУ-ын ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзлаа
7 цагийн өмнө 12
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
8 цагийн өмнө 91
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна
8 цагийн өмнө 11
Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Дубай хотноо олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна
8 цагийн өмнө 150
1 / 1