2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Сургуулийн өмнөх боловсролд 1147 багш шаардлагатай байна

2025-08-06 114
Бага, дунд боловсролын салбарын албан ёсны статистик маягтын /БДБ-19/ дагуу жил бүрийн 7 дугаар сард тухайн хичээлийн жилд ЕБС-д шаардлагатай багшийн мэдээллийг нэгтгэн гаргадаг.
БДБ-19 мэдээгээр ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3.324 багшийн сул орон тоо үүсээд байна. Үүний 1.590 нийслэлд байна.
Сургуулийн өмнөх боловсролын салбарын шаардлагатай багш, ажилтны мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын судалгаанд үндэслэн гаргалаа.
Сургуулийн өмнөх боловсролд 1.147 багш, ажилтны сул орон тоо үүсээд байгаагийн 339 нь бүлгийн багш байна. Үүний 685 нийслэлд байгаа ба 202 нь бүлгийн багшийн сул орон тоо байна.
Мөн 2024-2025 оны хичээлийн жилд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2.877 оюутан төгсөж, багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж багш мэргэжил эзэмшин хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна.
Багшийн сул орон тоог нөхөх хүрээнд:
•Багш мэргэжлээр шинээр төгсөж буй иргэдэд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх;
•Орон нутагт ажиллах багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахад орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд хамтран ажиллах;
•Дээд боловсролтой иргэдийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр багшлах эрхийн богино хугацааны болон хөрвөх сургалтуудад үе шаттай хамруулах;
•Өөр салбарт ажиллаж байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш мэргэжилтэй иргэнийг гэрээгээр болон цагийн багшаар ажиллуулах боломжийг олгох;
•Багш хөтөлбөрөөр суралцаж буй 3, 4 дүгээр курсын оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлага хийлгэх, тухайн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах;
•Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш нарыг хүсэлтийнх дагуу сул болон дутагдалтай багшийн орон тоонд ажиллуулах;
•Удирдах ажилтнууд өөрийн мэргэжлийн чиглэлийн хүрээнд цагаар хичээл заах... гэх мэтээр тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутгийн боловсролын байгууллагууд өөр өөрсдийн тохируулан ажиллаж байна.
Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1