2026.08.24, Даваа
2031 он гэхэд нэг хайрцаг тамхинаас 9,446 төгрөгийн татвар авдаг болно
2026-06-28 169

Тамхины хяналтын тухай хуультай хамт хэлэлцэгдэж буй Онцгой албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний татварыг 2031 он хүртэл үе шаттайгаар ойролцоогоор 6 дахин нэмэгдүүлэхээр болж байна.

Монгол Улс 2025 оны байдлаар 3.7 тэрбум ширхэг буюу 185 сая хайрцаг янжуур тамхи импортолж, үүнээс улсын төсөвт 300 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.

Харин шинэ хуулийн дагуу 2031 он гэхэд нэг хайрцаг тамхины өртөг үнэ 10,950 төгрөгт хүрч, улс нэг хайрцаг тамхинаас авах татварын хэмжээ 9,446 төгрөг болж, жижиглэнгийн худалдааны үнэ 15,330 төгрөг орчим байхаар тооцоолсон байна. Ингэснээр нэг хайрцаг янжуур тамхины өртөг үнийн 86,2% нь татвар байх юм.   

Хүснэгт №1 /Нэг хайрцаг янжуур тамхинд ногдох нийт татварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/

НЭГ ХАЙРЦАГ ТАМХИ /20ш/2026 он2027 он2031 он
Онцгой албан татвар (20 ширхэг буюу 1 хайрцагт)836 ₮2,000 ₮8,000 ₮
Нийт татвар (ОАТ + Үнийн дүнд тооцох ОАТ+ НӨАТ)1,566 ₮2,847 ₮9,446 ₮
1 хайрцгийн өртөг үнэ (0.42$)3,070 ₮4,350 ₮10,950 ₮
Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ4,298 ₮6,090 ₮15,330 ₮

Хүснэгт №2 /10 мл шингэнтэй цахилгаан тамхинд ногдох нийт татварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/

10МЛ ШИНГЭНТЭЙ ЦАХИЛГААН ТАМХИ202620272031
Онцгой албан татвар (1 мл)-750 ₮3,000 ₮
Онцгой албан татвар (10 мл) -7,500 ₮30,000 ₮
Нийт татвар (ОАТ + НӨАТ + Гаалийн татвар)3,052 ₮16,717 ₮41,467 ₮
10 мл вэйп шингэний өртөг үнэ (5.50$) + Бусад татвар 22,742 ₮36,407 ₮61,157 ₮
Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ30,000 ₮50,969 ₮85,619 ₮

Хүснэгт №3 /Нэг хайрцаг халаадаг тамхинд ногдох нийт татварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/

НЭГ ХАЙРЦАГ ХАЛААДАГ ТАМХИ /20ш/2026 он2027 он2031 он
Онцгой албан татвар (20 ширхэг буюу 1 хайрцаг)-1,500 ₮8,000₮
Нийт татвар (ОАТ + НӨАТ + Үнийн дүнд тооцох ОАТ)-4,729 ₮11,879 ₮
1 хайрцаг TEREA-ийн өртөг үнэ (2$)-11,889 ₮19,039 ₮
Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэКонтрабанд 15,000 ₮ -18,000 ₮16,644 ₮ 26,654 ₮

Төсөлд тусгасан төсөөллөөр 2031 онд Монгол Улсад тамхины зах зээлийн борлуулалтын хэмжээ 2 их наяд төгрөгт хүрч, үүнээс 1.7 их наяд төгрөгийг зөвхөн татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Гэхдээ ийм хэмжээний татварын орлого бодитоор бүрдэх эсэх нь зах зээлийн нөхцөлөөс шууд хамаарна. Үнэ огцом өсөхөд хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх, хууль ёсны импорт буурах эсэх, хил дамнасан хууль бус худалдаа нэмэгдэх эсэх зэрэг нь энэхүү төсөөлөл бодит амьдрал дээр хэрэгжихэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд байх болно.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 141
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1