2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

БНСУ визийн шалгалтын явцад паспортыг хадгалж буй зохицуулалтыг цаашид эргэн авч үзнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үк тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 27-оос 28-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үкийг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчиход тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв.

Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газраас БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн болон цахим визийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шаардлага хангасан иргэдийн визийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, гадаад паспортыг удаан хугацаагаар хадгалахгүй байх талаар холбогдох саналаа уламжиллаа. Мөн БНСУ-ын хил дээрээс буцаагдаж буй Монгол иргэдийн асуудлыг хөндөж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дээрх саналын дагуу БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үк Монгол иргэдийн визийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, олон удаагийн виз олгох нөхцөл, хамрагдах хүрээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн визийн шалгалтын явцад паспортыг хадгалж буй зохицуулалтыг цаашид эргэн авч үзэх, мөн Монгол иргэд эмчилгээний зорилгоор виз авах, зорчиход тулгамдаж буй асуудлыг судлан энэ чиглэлд онцгойлон анхаарал хандуулахаа тодотгосон юм. Үүнээс гадна ирэх есдүгээр сараас эхлэн бүлэг жуулчдад цахим визийг туршилтын журмаар олгож эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад удаан хугацаагаар оршин сууж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн боловсрол эзэмших, суралцах эрхийг хангах зорилгоор 4800 гаруй асран хамгаалагчид оршин суух зөвшөөрөл олгосон бөгөөд тэдгээрийн 50 орчим хувь нь Монгол Улсын иргэд байгааг онцлов.

Мөн БНСУ-ын хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг уулзалтаар онцгойлон авч үзэж, хил нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг Монгол хэлтэй мэргэжлийн орчуулагчаар тодорхой тайлбарлуулах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтай холбох арга хэмжээ авч байгааг тэмдэглэсэн. Цаашид санхүү, цаг хугацаагаар хохирч хил дээрээс буцаагдах эрсдэлийг бууруулах, шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

Түүнчлэн хоёр байгууллагын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн өнөөгийн нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, “Immigration Dialogue” механизмыг хэрэгжүүлж, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Инчон” олон улсын нисэх буудал болон Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газруудын хооронд шууд харилцах сувгийг бий болгохоор тохиролцлоо. Ингэснээр иргэдийн хил нэвтрэхтэй холбоотой асуудлаар цаг алдалгүй мэдээлэл солилцож, үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
7 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
12 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
15 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
19 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
37 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1