Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Мөнх багийн Тэрэгт хэмээх газарт суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 8-р сарын 31-ний 07:58 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Alphard” суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, 37 настай эмэгтэйн баруун гар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргасан байна.
Одоогоор сэтгэгдэл алга.